Шувууны аж ахуй эрхлэгчдийг сургалтад хамруулжээ
Нийслэлийн есөн дүүрэгт шувууны аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгж, дүүргүүд дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал, амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагчдыг хамруулан НМХГ-ын сургалтын танхимд сургалт зохион байгуулжээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн есөн дүүрэгт шувууны аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгж, дүүргүүд дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал, амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагчдыг хамруулан НМХГ-ын сургалтын танхимд сургалт зохион байгуулжээ. Тус сургалтанд хүнсний худалдаа, шувууны аж ахуй эрхлэгч, өндөг импортлогч 28 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, “Өндөг. Техникийн шаардлага MNS 95-77” стандартын 3.1 дэх “Өндөг бүрийн шохойн бүрхүүл дээр төрөл, зэрэг, дугаар сар өдрийг тэмдэглэсэн байна”, савласан өндөгний хайрцаганд дээр “Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12.4 дэх заалтын дагуу шошгожуулах талаар мэдээлэл авч, цаашид стандартад нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал солилцжээ.


















