Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шувууны фермээс томуу илэрчээ

Нидерландын Утрехт хотоос холгүй байх шувууны фермээс шувууны томуугийн вирус илэрлээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шувууны фермээс томуу илэрчээ
Шувууны фермээс томуу илэрчээ. Зураг: МҮОНРТ

Нидерландын Утрехт хотоос холгүй байх шувууны фермээс шувууны томуугийн вирус илэрлээ. Вирусийг тараахгүйн үүднээс фермын 150 тахиаг бүрэн устгалд оруулсан бөгөөд хөл хорио тогтоосон байна. Үүнээс гадна өнгөрөгч ням гарагаас эхлэн тус улсад тахианы мах, өндөг, сангас зэргийг зөөвөрлөхгүй байхыг анхааруулж, 72 цагийн хорио тавьсан аж. Харин тус фермийн ойролцоох 16 шувууны фермд 30 хоногийн хорио тогтоожээ.

Хуваалцах