Шувууны ханиад хүнээс хүнд халджээ
Хятадад шувууны гаралтай ханиад хүнээс хүнд халдсан тохиолдол гарчээ.
Мэдээллийн алба

Хятадад шувууны гаралтай ханиад хүнээс хүнд халдсан тохиолдол гарчээ. Урьд нь ийм замаар халдвар дамжиж байгаагүй бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр, 32 настай эмэгтэй шувууны томуугаар өвчилсөн аавыгаа асарч байхдаа H7N9 вирусийн халдвар авснаар удалгүй хоёул нас барсан байна.
Эрүүл мэндийн салбарынхны онцолж буйгаар шувууны ханиад хүнээс хүнд халдварладаг болж мутацид орсон нь баттай үнэн бол шувууны томуу дахин дэлгэрсэн тохиолдолд илүү ноцтой байдал үүсэх аж.


















