Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шувууны томуу өвчнөөс сэргийлье

Монгол оронд 2005-2011 онд ихэвчлэн 05-р сард шувууны томуугийн өвчлөлд усны шувуудад буюу нугас, галуу, хун төрлийн нийт 366 нүүдлийн зэрлэг шувууд өртөж, 7 удаагийн тохиолдол бүртгэгдсэн. Шувууны томуу нь аливаа улс орны хил хязгаараас үл хама

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шувууны томуу өвчнөөс сэргийлье
Шувууны томуу өвчнөөс сэргийлье. Зураг: МҮОНРТ

Монгол оронд 2005-2011 онд ихэвчлэн 05-р сард шувууны томуугийн өвчлөлд усны шувуудад буюу нугас, галуу, хун төрлийн нийт 366 нүүдлийн зэрлэг шувууд өртөж, 7 удаагийн тохиолдол бүртгэгдсэн. Шувууны томуу нь аливаа улс орны хил хязгаараас үл хамааран нүүдлийн шувуудаар дамжин халдварлах боломжтой ба Азийн зарим оронд шувууны томуугийн өндөр хоруу чанартай А хүрээний вирусээр үүсгэгдсэн өвчлөлийн тохиолдлууд бүртгэгдсээр байна.

Иймд шувуудын үхэл хорогдлын тухай, ялангуяа гол, нуурын эрэг орчмоор олноор эндэж буй шувуудын мэдээллийг холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлага, ЗӨСҮТ, орон нутагт ЗӨСТ-д яаралтай мэдээлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Хуваалцах