Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шувууны томуугаар өвчилсөн 19 хүн нас баржээ

Энэ сарын 4-нд ДЭМБ-д шувууны томуугийн А (H7N9) вируст халдварын 83 тохиолдлыг мэдээлсэн байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шувууны томуугаар өвчилсөн 19 хүн нас баржээ
Шувууны томуугаар өвчилсөн 19 хүн нас баржээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 4-нд ДЭМБ-д шувууны томуугийн А (H7N9) вируст халдварын 83 тохиолдлыг мэдээлсэн байна. 83 тохиолдлын 19 нь нас барсан бөгөөд өвчлөгсдийн насны хязгаар 1-88 нас, дундаж нас 56 байсан бол нийт тохиолдлын 60 нь эрэгтэйчүүдэд тусчээ. Томуугийн шалтгаан амьд шувуу болон шувууны аж ахуйд очсон өгүүлэмжтэй байгаа аж. Эдгээр өвчлөлүүдийн дунд 3 гэр бүлийн багц тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчний тохиолдлууд Fujian (30), Guangdong (30), Jiangsu (7), Jiangxi (1), Shandong (1), Shanghai (2), Xinjiang (1), Zhejiang (11) зэрэг найман дүүрэгт бүртгэгджээ. Иймд та бүхэн дараах сэрэмжлүүлгийг хүлээн авна уу.

-Шувууны томуугийн дэгдэлт бүртгэгдсэн улс орноор аялах үедээ гэрийн тэжээвэр амьтдын аж ахуйгаас аль болох хол явах, шувууны захаар явахдаа амьтадтай харьцахгүй байх

-Гэрийн тэжээвэр амьтад болон бусад амьтны өтгөнөөр бохирлогдсон гадаргууд хүрэхгүй, мөн үхсэн амьтадтай газраар явахгүй байх

-Аялагчид гараа савантай усаар тогтмол угаах

-Аяллын үед хүнсний аюулгүй байдал ба хүнсний эрүүл ахуйг сайн хангах хэрэгтэй байна.

Хуваалцах