Шувууны томууны сэжиг илэрвэл ХӨСҮТ-д яаралтай хандахыг анхааруулав
Сар шинийн өмнө Баян-өлгий аймгийн Өлгий суманд гахай, шувууны томуугийн H1N1 вирусээр гурван хүн өвчилсөн болох нь тогтоогдсон. Улмаар БНХАУ-д шувууны томууны өвчлөл нэмэгдэж, томууны хүрээний В вирүс манай улсын хүн амын дунд тархаж эхлээд байгаа тул МХЕГ-аас ажлын хэсэг томилж, холбогдох байгуулл
Мэдээллийн алба

Сар шинийн өмнө Баян-өлгий аймгийн Өлгий суманд гахай, шувууны томуугийн H1N1 вирусээр гурван хүн өвчилсөн болох нь тогтоогдсон.
Улмаар БНХАУ-д шувууны томууны өвчлөл нэмэгдэж, томууны хүрээний В вирүс манай улсын хүн амын дунд тархаж эхлээд байгаа тул МХЕГ-аас ажлын хэсэг томилж, холбогдох байгууллагуудад үүрэг өглөө. Тухайлбал, Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсүүдэд хилийн боомтоор нэвтэрч буй зорчигчдын биеийн халууныг хэмжих, сэжигтэй тохиолдолд асуумж авах, тээврийн хэрэгслийг халдваргүйтгэлд хамруулах, импортоор орж ирж буй шувууны гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг нарийвчлан шинжлэх үүрэг өгсөн бол бүх шатны эмнэлгүүдэд Эрүүл мэндийн сайдын 362 дугаар тушаалыг хэрэгжүүлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг даалгасан юм.
Түүнчлэн иргэдэд үүсээд буй нөхцөл байдал, шинэ халдварын талаар бодит мэдээлэлтэй байж сэжигтэй тохиолдолд ХӨСҮТ-ийн 455388, МХЕГ-ын 264786, 263150 дугаарт шуурхай мэдээлэхийг хүсэв.


















