Швед дэх Монголчуудын өдөрлөг боллоо
Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоо, Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Элчин Сайдын Яам хамтран Швед дэх Монголчуудын өдөрлөг арга хэмжээг
Мэдээллийн алба

Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоо, Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Элчин Сайдын Яам хамтран Швед дэх Монголчуудын өдөрлөг арга хэмжээг "Швед дэх бизнес эрхлэлтийн орчин, туршлага" сэдвийн доор 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн гол зорилго нь Швед улсад ажиллаж, амьдарч буй Монгол улсын иргэд тухайн оршин суугаа газар орондоо
- Хэрхэн шинээр өөрийн бизнесийг эхлүүлэх,
- Монголчууд ямар төрлийн бизнест хүч үзэх боломжтой талаар
- Швед улсын бизнесийн орчны онцлог,
- Одоогоор Швед улсад бизнесийн үйл ажиллагаа явуулж буй иргэдийг ойртуулах, хамтран ажиллах, бие биедээ туршлагаасаа хуваалцах гэх мэт олон зүйлийн үр дүнг хайн ажиллалаа.
Мөн Швед улсад үйл ажиллагаа явуулдаг холбоод төрийн бус байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны танилцуулгаа хийсэн бөгөөд Швед дэх Монголчуудын үндэсний холбоо 2015 онд өөрсдийн хийж бүтээсэн ажлаа тайлагналаа. Тус өдөрлөгийн үеэр Шведийн Вант улсад ажиллаж амьдарч буй Монголчууд жил бүрийн Улс тунхагласны баярт зориулан зохион байгуулдаг Шатрын аварга шалгаруулах тэмцээн маш ширүүн өрсөлдөөнтэй болж 10 гаруй цаг үргэлжилсний эцэст аваргаа шалгарууллаа.
Өдөрлөгийн дараагаар Шведийн Вант улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, холбоод төрийн бус байгууллагууд мөн өдөрлөгийг сонирхож ирсэн хүмүүс нэг ширээнд сууж дор бүрнээ байгаа шийдвэрлэх хүсэлтэй явдаг олон асуудлын талаар чөлөөт ярилцлага өрнүүлсэн нь цугларсан хүмүүст маш их таалагдсан үйл явдал боллоо. Энэ дашрамд өгүүлэхэд Элчин Сайдын Яамны эдийн засгийн зөвлөх Б.Батцэцэг, Элчин сайдын яамны гуравдугаар нарын бичиг Б. Баттүвшин, н.Өлзийсайхан, н.Бадамсэд, Fredriksson, HEMRO AB, Goyo Cashmere fashion house, Монголын залуучуудын холбооны Швед дэх салбар зөвлөл, "Төгсбилэгт" төв та бүхэндээ Швед дэх Монголчуудын үндэсний холбооны нэрийн өмнөөс ажлын өндөр амжилт хүсье гэж Швед дэх Монголчуудын Үндэсний Холбооноос мэдээллээ.































