Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Швед, Финланд улсууд НАТО-д элсэх хугацаа наашилж магадгүй

ОХУ Украинд цэрэг оруулсантай холбоотойгоор Швед, Финланд улсууд эвсэлд үл нэгдэх, төвийг сахих бодлогоосоо татгалзаж, НАТО-д гишүүнээр элсэх шийдвэрээ албан ёсоор зарлаад байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Швед, Финланд улсууд НАТО-д элсэх  хугацаа наашилж магадгүй
Швед, Финланд улсууд НАТО-д элсэх хугацаа наашилж магадгүй. Зураг: МҮОНРТ

ОХУ Украинд цэрэг оруулсантай холбоотойгоор Швед, Финланд улсууд эвсэлд үл нэгдэх, төвийг сахих бодлогоосоо татгалзаж, НАТО-д гишүүнээр элсэх шийдвэрээ албан ёсоор зарлаад байна.

Эдгээр улсууд Хойд Атлантын гэрээний байгууллага буюу Өрнөдийн цэргийн эвсэл НАТО-д гишүүнээр элсэх нь үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулах нэг гарц гэж үзэж байна. Үүнийг Скандинавын 2 улсын хувьд 200 гаруй жил цэргийн эвсэл үл нэгдэх бодлогоосоо ухарсан түүхэн шийдвэр гэж олон улс дүгнэж байна.

Шведийн засгийн газар НАТО-д гишүүнээр элсэх шийдвэрээ өчигдөр албан ёсоор зарлалаа. Тус улс ойрын үед НАТО-д гишүүнчлэх өргөдлөө гаргана гэж засгийн газар нь мэдэгджээ. Шведийн парламент НАТО-д элсэх эсэх асуудлыг хэлэлцээд, олонхийн саналаар дэмжжээ. Тус улсын 8 намаас зүүний үзэлтэй 2жижиг нам л эсэргүүцжээ. Өнгөрсөн 7 хоногт Финланд улс НАТО-д элсэх шийдвэрээ мөн зарласан.

Эдгээр улсуудын иргэд олон нийт 2 дугаар сарын 24-нд Орос Украинд цэргээ оруулахын өмнө НАТО-д элсэхийг эрс эсэргүүцэж байсан бол Украины байдлыг харгалзан НАТО-г түшихийг дэмжих хандлага иргэдийн дунд эрс нэмэгджээ.

Шведийн Ерөнхий сайд МагдаленаАндерссон: “Швед, улсад НАТО-д гишүүнээр элсвэл өөрийн аюулгүй байдлыг бэхжүүлээд зогсохгүй, Балтийн тэнгисийн бүс нутаг болон НАТО-гийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр болох болно. Мөн бидний гишүүнээр элсэх хүсэлт батлагдвал бид хямрал тулгарах үед НАТО-гийн бүх гишүүн улсаас цэргийн дэмжлэг авах боломжтой болох юм. ”

Эдгээр улсууд НАТО-д гишүүнчлэх өргөдөө гаргасны дараа НАТО-гийн гишүүн 30 улсын хууль тогтоох байгууллага уг өргөдлийг соёрхон батлах үйл явц эхлэх юм. НАТО-д элсэх үйл явц нэг жил хүртэлх хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа ч Украины байдлаас шалтгаалж аль болох богино хугацаанд гишүүнээр авах болов уу гэсэн таамаг байна. Эдгээр улсууд гишүүнчилснээр НАТО-гийн Оросын баруун хил дэх орон зай улам өргөжинө гэсэн үг юм.

ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков: “Бид Швед Финландын аль алинтай нь газар нутгийн маргаан байхгүй. Харин Украин НАТОгийн гишүүн болбол Орос НАТО-гийн нэг хэсэгтэй газар нутгийн маргаантай болж, энэ тив бүхэлдээ асар их эрсдэлтэй тулгарах болно. ”

НАТО-гийн анхдагч ,гишүүн орнууд болох Дани, Исланд, Норвеги зэрэг хөрш улсууд нь Швед, Финландыг НАТО-д элсэхээсээ өмнө гаднын ямар нэг халдлагад өртвөл бүх талын тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгджээ. Мөн Британи НАТО-гийн гишүүний хувиар шилжилтийн үеээ давахад нь Швед Финландад аюулгүй байдлын баталгаа өгөөд байна. Түүнчлэн АНУ болон Франц улс Швед Финландын НАТО-д элсэх алхмыг таатайгаар хүлээн авч байгаагаа мэдэгджээ.

Хуваалцах