Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шведээр аялцгаая: Стокгольмын "Jumbo Stay Arlanda"

Энэ бол тус хотын нисэх буудлын дүүрэгт орших Боинг-747 нисэх онгоц бүхий байгууламж. Мэдээж ашиглалтаас гараад удаж байгаа хуучны загвар л даа.

Р.
Р.Слава

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шведээр аялцгаая: Стокгольмын "Jumbo Stay Arlanda"
Шведээр аялцгаая: Стокгольмын "Jumbo Stay Arlanda". Зураг: МҮОНРТ

Энэ бол тус хотын нисэх буудлын дүүрэгт орших Боинг-747 нисэх онгоц бүхий байгууламж. Мэдээж ашиглалтаас гараад удаж байгаа хуучны загвар л даа. Харин дотор талд нь голоод байх юм алга. "Jumbo Stay Arlanda"-д 2008 оноос ашиглагдаж байгаа энэхүү "онгоц" нь 27 өрөөтэй, нийт 79 хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломжтой гэнэ. Агааржуулалтын тохиргоо, цахилгааны эх үүсвэр бүрэн хангагдсан, бүх өрөөндөө гурван ортой, шүршүүртэй.Өглөөний цай, зууш өрөөндөө захиалчихна. Халуун хоол нь амттай. Мөн өөрсдийн авч очсон хоол хүнсээ халаагаад боловсруулаад ч идэж болох юм байна лээ. Буудлын нээлт нь 2009 оны нэгдүгээр сарын 15-нд болсон бөгөөд эзэн нь Оскар Диес.Харин онгоцны тухайд зарим нэгэн сонирхолтой мэдээллиийг хүргэхэд, 1976 онд энэ онгоц анх Сингапур Эйрлайны эзэмшилд анхны нислэгээ хийжээ. Дараа нь Pan American-д худалдагдсан бөгөөд "Clipper Belle of the Sky" гэсэн хочтойгоор Air Club International, Transjet, Northeast Airlines, Jet Midwest Inc, Tower Air, Nationair, Cathay Pacific, Garuda Indonesia зэрэг компанид хүчин зүтгэж байсан. Энэхүү буудлыг энэ нутагт амьдарч байгаа монголчууд бол андахгүй л байх. Арланда руу явах замд харагдаж байдаг. Захиалга өгөөд нэг буудаллаад үзэхгүй юу даа ... Сайхан аялаарай, романчиклаарай.

Хуваалцах