Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шведийн Элчин сайд Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд зочлов

Монгол Улс Шведийн Вант Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ оны зургаадугаар сарын 30-ны өдөр тохиож буй.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шведийн Элчин сайд Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд зочлов
Шведийн Элчин сайд Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд зочлов. Зураг: МҮОНРТ

Монгол Улс Шведийн Вант Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ оны зургаадугаар сарын 30-ны өдөр тохиож буй.

Тус ойн баярын хүрээнд Швед Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Ларс Фреден тавдугаар сарын 19-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажлын айлчлал хийлээ.

Айлчлалынхаа үеэр Элчин сайд Ларс Фреден Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн Хан-Уул дүүрэг дэх харьяа салбар хоёрдугаар номын санд зочлон, тус номын сантай танилцсан ба Улаанбаатар хотын 75 дугаар сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагчдад болон тус номын санд Шведийн алдарт зохиолч Астрид Линдгрэнийн номын дээжээс бэлэглэжээ.

Хуваалцах