Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шведийн эрх баригчид 80 мянган цагаачийг албадан буцаана

Энэ онд эх оронд нь дүрвэгчээр оршин суух өргөдөл гаргаад татгалзсан хариу авсан 80 мянга орчим цагаачийг Шведийн эрх баригчид албадан буцаах бодолтой байна. Цагаачдыг албадан буцаахад зориулж нисэх онгоцны тусгай нислэгүүд гаргана,

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шведийн эрх баригчид 80 мянган цагаачийг албадан буцаана
Шведийн эрх баригчид 80 мянган цагаачийг албадан буцаана. Зураг: МҮОНРТ

Энэ онд эх оронд нь дүрвэгчээр оршин суух өргөдөл гаргаад татгалзсан хариу авсан 80 мянга орчим цагаачийг Шведийн эрх баригчид албадан буцаах бодолтой байна. Цагаачдыг албадан буцаахад зориулж нисэх онгоцны тусгай нислэгүүд гаргана, ерөнхийдөө энэ ажилд хэдэн жилийн хугацаа орно гэж тус улсын дотоод хэргийн сайд Андерс Игеман мэдэгдсэн.

2015 онд 163 мянган хүн Шведээс орогнол хүсчээ. Одоогийн байдлаар 58800 өргөдөл хүсэлтийг судалж, 55 хувьд нь зөвшөөрөөд байгаа юм байна. Дашрамд сануулахад, Швед улс энэ сарын эхнээс Данитай залгаа хил дээрээ баримт бичгийн шалгалтыг түр сэргээсэн. Мөн автобус, галт тэрэг, хөлөг онгоцоор Шведэд нэвтрэх хүсэлтэй бүх хүн одоогоос зохих зөвшөөрөлгүй бол хил нэвтрэх аргагүй болоод байгаа. Богинохон хугацааны дотор хүмүүс асар олноор орж ирснээр үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журамд аюул учруулна гэж Засгийн газрын олон гишүүн нь үзэж байгаатай холбогдуулан эдгээр арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Харин хүний эрхийг хамгаалагчид Стокгольмийг дүрвэгчдийн зовлон зүдгүүрийг үл тоомсорлодог болох нь гэж болгоомжилж байна. Үүний зэрэгцээ Шведэд дагалдах асран халамжлагчидгүйгээр ирэх хүүхдийн тоо нэмэгдэж байгаа нь нийгмийн албадад нэлээд ачаалал үүсгэж байгааг тус улсын эрх баригчид хэлж байгаа юм. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд 33 мянган хүүхэд харж халамжлах хүнгүйгээр тус вант улсад ирсэн гэсэн цагаачлалын албаны мэдээ байгаа юм.

Хуваалцах