Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шведийн “synth” поп дуучин Туве Ло хуримаа хийв

хуримын даашинзтай, бөгж зүүсэн зургаа фенүүддээ дэлгэж, гэнэтийн бэлэг барьжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шведийн “synth” поп дуучин Туве Ло хуримаа хийв
Шведийн “synth” поп дуучин Туве Ло хуримаа хийв. Зураг: МҮОНРТ

Tove Lo нэрээрээ алдартай Шведийн “synth” поп дуучин Эббы Нильссон гэрлэжээ. Тэрбээр Чарли Тваддла гэх хөгжимчин залуутай үерхэж байсан бөгөөд 32 насандаа албан ёсны гэр бүл болсноо зарлалаа.

Тодруулбал, Туве Ло энэ сарын 26-нд өөрийн инстаграм хуудсандаа хуримын даашинзтай, бөгж зүүсэн зургаа фенүүддээ дэлгэж, гэнэтийн бэлэг барьжээ.

Сонирхуулахад, өнгөрсөн нэгдүгээр сард “Grammy” наадмын 62 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын "шилдэг клип" төрөлд түүний "Glad He's Gone" дуу нэр дэвшин өрсөлдсөн.

Хуваалцах