Шведийн тусгай элч БНАСАУ-д айлчилж байна
Шведийн тусгай элч төлөөлөгч Кент Харстед Умард Солонгост айлчилж байна. Өчигдөр тэрээр Пёньян хотноо БНАСАУ-ын гадаад хэргийн сайд Ри Ионг Хотой уулзалт хэлэлцээ хийсэн тухай Умардын цахилгаан мэдээний агентлаг дамжуулж байна.
Мэдээллийн алба

Шведийн тусгай элч төлөөлөгч Кент Харстед Умард Солонгост айлчилж байна. Өчигдөр тэрээр Пёньян хотноо БНАСАУ-ын гадаад хэргийн сайд РиИонг Хотой уулзалт хэлэлцээ хийсэн тухай Умардын цахилгаан мэдээний агентлаг дамжуулж байна.
Шведийн тусгай элч Умард Солонгост Австралийн иргэн АлекСигли ор сураггүй болсон гэх асуудлыг тодруулахаар ийнхүү Пёньянд 4 өдрийн айлчлал хийж байгаа юм байна. Австралийн гадаад хэргийн яамнаас тус улсын иргэн ор сураггүй болсон гэх нөхцөл байдлыг шуурхай судалж тодруулахыг чармайж байгаагаа өнгөрсөн 7 хоногийн сүүлчээр мэдэгдэж байсан юм. Орон нутгийн хэвлэлүүдийн дамжуулж байгаагаар Перт хотын оюутан 29 настай АлекСиглиПёньян дахь Ким Ир Сений нэрэмжит их сургуульд Солонгосын утга зохиол чиглэлээр магистр хамгаалсан юм байна. Гэвч түүнийг өнгөрсөн сарын 25 наас хойш холбоогүй болж сураг тасарсан тухай ар гэрийнхэн нь мэдэгдсэн байна.
Харин БНАСАУ-тай дипломат харилцаатай, АНУ, Канад, Австралийн Умард Солонгос дахь иргэдэд консулын үйлчилгээ үзүүлж, дээрх улсуудын хэргийг түр хамаардаг Шведийн тал Австралийн албаныхны хүсэлтээр ийнхүү АлекСиглигийн талаар албан мэдээлэл цуглуулахаар тусгай элч төлөөлөгчөө илгээсэн нь энэ юм.


















