Щвейцарь улс Европын Холбоонд элсэх хүсэлтээ эргүүлэн татжээ
Щвейцарь улс Европын Холбоонд элсэх хүсэлтээ эргүүлэн татжээ.
Мэдээллийн алба

Щвейцарь улс Европын Холбоонд элсэх хүсэлтээ эргүүлэн татжээ. Тодруулбал ийм албан мэдэгдлээ тус улс Европын Холбооны зөвлөлд илгээсэн байна. Щвейцарь улс нь анх 1992 онд Европын Холбоонд элсэх хүсэлт гаргасан юм. Гэвч 1992 онд Щвейцарьт болсон бүх нийтийн санал асуулгаар иргэд олон нийт Европы эдийн засгийн орон зайд нэгдэхийг эсэргүүцсэн санал өгснөөр Европын Холбоонд элсэх үйл явц нь зогссон байна.
Харин 20 гаруй жилийн дараа буюу өнгөрсөн 6-р сард Щвейцарийн парламент албан ёсны хүсэлтээ татан авах шийдвэрийг баталсан байна.


















