Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Швейцарийн эмч нар орон нутагт хагалгаа хийлээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдамжаар Швейцари улсын мэс заслын эмч нарын баг тавдугаар сарын 26-ны өдрөөс зургаадугаар сарын 14-ний өдрийг хүртэл аймгийн БОЭТ-ийн Мэс заслын клиникт ажиллалаа.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Швейцарийн эмч нар орон нутагт хагалгаа хийлээ
Швейцарийн эмч нар орон нутагт хагалгаа хийлээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдамжаар Швейцари улсын мэс заслын эмч нарын баг тавдугаар сарын 26-ны өдрөөс зургаадугаар сарын 14-ний өдрийг хүртэл аймгийн БОЭТ-ийн Мэс заслын клиникт ажиллалаа.

Швейцарийн мэс заслын таван эмч, ЭМШУИС-ийн мэс заслын тэнхимийн багш, мэдээгүйжүүлгийн эмч нар орчуулагч нийт долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр БОЭТ-д ажиллах хугацаандаа хүүхдэд эвэрхий, буугаагүй төмсгийг эмчлэх, насанд хүрэгчдэд цөсний чулуу авах зэрэг нэн яаралтай 15 хагалгааг орчин үеийн шинэ дэвшилтэт аргаар хийсэн байна.

Мөн БОЭТ-ийн эмч нарыг дадлагажуулах зорилгоор хамтран хагалгаа хийж, сургалт явуулсан ба Хархорин, Есөнзүйл сумдад ажиллаад буцлаа. Өмнө нь 2007 онд тус улсын эмч нар энэ аймагт ирж ажиллаж байжээ.

Хуваалцах