Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөгчид “Нэг цонхны үйлчилгээ”-тэй танилцлаа

Швейцарийн Хөгжлийн агентлагийн Зүүн Ази хариуцсан газрын дарга Денис Лүти манай улсад 14 хоногийн хугацаатай ажлын айлчлал хийж буй.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөгчид “Нэг цонхны үйлчилгээ”-тэй танилцлаа
Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөгчид “Нэг цонхны үйлчилгээ”-тэй танилцлаа. Зураг: МҮОНРТ

Швейцарийн Хөгжлийн агентлагийн Зүүн Ази хариуцсан газрын дарга Денис Лүти тэргүүтэй төлөөлөгчид манай улсад 14 хоногийн хугацаатай ажлын айлчлал хийж буй.

Айлчлалын хүрээнд өчигдөр “Швейцарийн хөгжлийн агентлаг”, “Хүний аюулгүй байдлын судалгааны төв”-ийн төлөөлөгчид Чингэлтэй дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-ний үйл ажиллагааны нөхцөл байдалтай танилцжээ.

Энэ үеэр Швейцарийн хөгжлийн агентлагийн Төв газрын Зүүн Азийг хариуцсан захирал хатагтай Денис Лути, Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн менежер Жак Мерат, Хүний аюулгүй байдлын судалгааны төвийн захирал Л.Эрдэнэчулуун, төслийн орлогч менежер П.Баасанжав нар тус дүүргийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаттай уулзан “Нэг цонхны үйлчилгээ”-ний үйл ажиллагаа иргэдэд хэрхэн хүрч ажиллаж байгаа, ямар хүндрэл бэрхшээл тохиолдож байгаа талаар санал бодлоо солилцсон байна.

Мөн дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-ний танхимаар орж үйлчилгээний хүртээмж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ.

Хуваалцах