Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Швейцарийн парламентын сонгуулийн дүн гарлаа

Швейцари улсад өнгөрсөн ням гарагт зохион байгуулсан парламентын сонгуулийн дүнг өчигдөр олон нийтэд танилцууллаа. Энэ удаагийн сонгуулиар тус улсын парламентын доод танхимд

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Швейцарийн парламентын сонгуулийн дүн гарлаа
Швейцарийн парламентын сонгуулийн дүн гарлаа. Зураг: МҮОНРТ

Швейцари улсад өнгөрсөн ням гарагт зохион байгуулсан парламентын сонгуулийн дүнг өчигдөр олон нийтэд танилцууллаа. Энэ удаагийн сонгуулиар тус улсын парламентын доод танхимд хууль бус цагаач, дүрвэгчдийн эсрэг үзэлтэй Швейцарийн ардын нам ялалт байгуулсан байна.

Тус нам Швейцарийн парламентын доод танхимын 200 суудлаас 65 суудалд ялалт байгуулснаар олонх боллоо. Энэ сонгуульд Швейцарийн ардын нам өнгөрсөн удаагийн сонгуулиас 11-ээр олон суудал эзэлснээр түүхэндээ хамгийн олон суудал авч ялалт байгуулсан хэрэг болж байна. Барууны үзэлтэй тус нам цагаач, дүрвэгчдийг хүлээн авахад хязгаарлалт тогтоох ёстой хэмээн үзэж байгаа юм.

Харин эдийн засгийн цагаачдыг хязгаарлах хэрэгтэй ч дүрвэгчдэд үзүүлэх тусламж, дэмжлэгийн хэмжээг нэмэхийг уриалж байгаа зүүний үзэлт Социал Демократ нам 43 суудал авснаар энэ удаагийн сонгуульд удаалсан байна. Энэ жил тус улсаас 29 мянган хүн орогнол хүсэх төлөвтэй байгаа нь 2000 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болоод байгаа юм.

Хуваалцах