Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Швейцарийн шуудан уучлал гуйжээ

Швейцарийн шуудангийнхан шинэ газраа сайхан тохижихын төлөө амжилт хүссэн захидлыг нас барсан үйлчлүүлэгчиддээ илгээсний төлөө уучлал хүсчээ. Шуудангийн ажилтнууд нас барсан хүмүүсийн төрөл төрөгсөд хаягийн шилжүүлэлт хийж байсныг мэдэлгүй шуудхан баярын захидал илгээсэн болохоо тайлбарлажээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Швейцарийн шуудан уучлал гуйжээ
Швейцарийн шуудан уучлал гуйжээ. Зураг: МҮОНРТ

Швейцарийн шуудангийнхан шинэ газраа сайхан тохижихын төлөө амжилт хүссэн захидлыг нас барсан үйлчлүүлэгчиддээ илгээснийхээ төлөө уучлал хүсчээ. Шуудангийн ажилтнууд нас барсан хүмүүсийн төрөл төрөгсөд хаягийн шилжүүлэлт хийснийг мэдэлгүй баярын захидал илгээснээ тайлбарлажээ.
Тус агентлагт ирсэн тайлбараас үзэхэд, Швейцарийн шуудангийнхан энэхүү хэрэг явдал гарсанд ихэд харамсаж байгаагаа илэрхийлж цаашид иймэрхүү зүйл давтагдахгүй байх тал дээр арга хэмжээ авсан гэж мэдэгджээ. Шуудангийн операторын энэ мэт буруугаас болж хичнээн гэр бүлийн сэтгэлийн шарх сэдэрсэн нь тодорхойгүй байна.

Хуваалцах