Швейцарын эрдэмтэд Паркинсоны өвчтэй хүмүүсийн хөдөлгөөнд туслах технологи бүтээжээ
Швейцар улсын эрдэмтэд Паркинсоны өвчтэй хүмүүсийн хөдөлгөөнд дэмжлэг үзүүлэх технологи бүтээсэн байна. Паркинсоны өвчтэй хүний тархины эсүүд эргэж сэргэхгүйгээр гэмтсэний улмаас дөрвөн мөч гэнэт хөдөлгөөнгүй болох, тэнцвэр алдах, өөрийн мэдэлгүй үйлдэл хийх, салгалж чичрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг
Мэдээллийн алба

Швейцар улсын эрдэмтэд Паркинсоны өвчтэй хүмүүсийн хөдөлгөөнд дэмжлэг үзүүлэх технологи бүтээсэн байна. Паркинсоны өвчтэй хүний тархины эсүүд эргэж сэргэхгүйгээр гэмтсэний улмаас дөрвөн мөч гэнэт хөдөлгөөнгүй болох, тэнцвэр алдах, өөрийн мэдэлгүй үйлдэл хийх, салгалж чичрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг, одоогийн анагаах ухаанаар эмчлэгдэх боломжгүй өвчин юм.
Эрдэмтдийн бүтээсэн шинэ технологи нь нурууны ясыг дагаж байрлуулах соронзон механизм гэж нэрлэж болохоор, цахилгаан цэнэг өгөх бичил генераторуудыг дотор эрхтэн орчимд нь байрлуулж өгснөөр төхөөрөмж ажиллаж, хөлийн булчинг ажиллуулах үйлдэлтэй юм байна. Сүүлийн 25 жилийн хугацаанд Паркинсоны өвчнөөр өвдөх хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдсэн, одоогоор дэлхий дахинд 8,5 сая гаруй хүн энэ өвчнөөр өвдсөн гэсэн судалгаа байна. Шинэ технологийн ачаар өвчтөнүүд эргээд хөдөлгөөн хийх боломжтой болж байна гэж Швейцарын холбооны технологийн газраас мэдээлжээ.


















