Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэтти тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 6 дүгаар сарын 23-наас 6 дугаар сарын 26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэтти тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 6 дүгаар сарын 23-наас 6 дугаар сарын 26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэтти нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд хатагтай Марина Кароббио Гүшэтти Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартайуулзах юм.

Монгол Улс Швейцарын Холбооны Улстай 1964 оны 05 дугаар сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон. Хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн жилд болж буйгаараа онцлог юм.

Хуваалцах