Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурритай уулзлаа
“Улаанбаатар” кино наадмыг зохион байгуулах, Швейцарын Локарногийн кино наадамд оролцох зэрэг асуудлаар хамтарсан ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлэх зэрэг ажлуудыг ярилцаж, харилцан тохиролцлоо
Мэдээллийн алба

Соёлын сайд Ч.Номин энэ сарын 16-нд Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурриг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, Соёлын сайд Ч.Номин Монгол Улсын соёлын салбарын үйл ажиллагааг үргэлж дэмжсээр ирсэнд талархал илэрхийлж, цаашид хамтран ажиллах боломжтой томоохон төсөл, хөтөлбөрийн талаар ярилцав.
Тухайлбал, Засгийн газрын хуралдаанаар /2022.02.16/ “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”, “Каннын кино наадам”-д Соёлын яамны дэмжлэгтэйгээр уран бүтээлчдийг тогтмол оролцуулахаар шийдвэрлэсэн талаар мэдээлэл өгч, хамтран ажиллах асуудлаар санал солилцов.
Мөн “Улаанбаатар” кино наадмыг зохион байгуулах, Швейцарын Локарногийн кино наадамд оролцох зэрэг асуудлаар хамтарсан ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлэх зэрэг ажлуудыг ярилцаж, харилцан тохиролцлоогэж Соёлын яамнаас мэдээллээ.


















