Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Си Зиньпин Польш улсад айлчилж байна

БНХАУ-ын дарга Си Зиньпин Зүүн Европын орнуудаар хийж байгаа айлчлалынхаа хүрээнд Польш улсад хүрэлцэн очлоо. Хятадын төрийн тэргүүн Польш улсад хийж байгаа сүүлийн 12 жил дэх анхны айлчлал энэ болохыг хэвлэлүүд онцолж байна.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Си Зиньпин Польш улсад айлчилж байна
Си Зиньпин Польш улсад айлчилж байна. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын дарга Си Зиньпин Зүүн Европын орнуудаар хийж байгаа айлчлалынхаа хүрээнд Польш улсад хүрэлцэн очлоо. Хятадын төрийн тэргүүн Польш улсад хийж байгаа сүүлийн 12 жил дэх анхны айлчлал энэ болохыг хэвлэлүүд онцолж байна. Үүний өмнө Си Зиньпин энэ сарын 17-ноос 19-ний өдрүүдд Серби улсад айлчилсан юм. Хятадын даргын сууж явсан нисэх онгоц Польшийн агаарын хилд нэвтрэхэд тус улсын байлдааны нисэх онгоцууд угтан авч, дагалдан ниссэн байна. Си Зиньпин болон түүний гэргийг нисэх онгоцны буудалд Польшийн гадаад хэргийн сайд угтан авчээ.

Польш улс БНХАУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон анхны улс орнуудын нэг гэдгийг Си Зиньпин онцлоод, энэ удаагийн айлчлалынхаа үеэр хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргаж, бүх салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорино гэдгээ мэдэгдлээ. Варшавт байх хугацаандаа Си Зиньпин Польшийн ерөнхийлөгчтэй уулзаж, хоёр талт хэлэлцээ хийх юм байна. Мөн Польшийн ерөнхий сайдтай уулзаж, тус улсын парламентын гишүүдийн зохион байгуулах үдийн зоогт оролцох юм.

Үүнээс гадна Хятадын даргын айлчлалын хүрээнд санхүү, иргэний агаарын тээвэр, шинжлэх ухаан, технологи, боловсролын салбарын гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах юм байна. 2011 онд Польш, Хятад харилцаагаа стратегийн түншлэлд хүргэн ахиулснаас хойш 2 орны харилцаа эрчимтэй хөгжиж байгааг шинжээчид онцолж байна. 2015 онд Хятад, Польшийн худалдааны эргэлт 17,1 тэрбум америк долларт хүрч, Хятад Польшийн хамгийн том худалдааны түнш болжээ. Мөн өнгөрсөн онд 60 гаруй мянган хятад жуулчин Польшийг зорьсон байна.

Хуваалцах