Си Зиньпиний Вьетнам дахь айлчлал үргэлжилж байна
БНХАУ-ын дарга Си Зиньпиний Вьетнам дахь айлчлал үргэлжилж байна. Өчигдөр хоёр орны төлөөлөгчид эрх баригч намуудын харилцаа, хамтын ажиллагаа,
Мэдээллийн алба

БНХАУ-ын дарга Си Зиньпиний Вьетнам дахь айлчлал үргэлжилж байна. Өчигдөр хоёр орны төлөөлөгчид эрх баригч намуудын харилцаа, хамтын ажиллагаа, түүнчлэн худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, соёлын салбарт хэд хэдэн гэрээ хэлэлцээр байгуулжээ.
Эдгээр гэрээ хэлэлцээрийн хүрээнд Хятадын Хөгжлийн банк Вьетнамын Хөрөнгө оруулалт, хөгжлийн банкинд 200 орчим сая америк долларын зээл олгохоор болсон байна. Хоёр орон олон жил улс төр, эдийн засгийн сайн харилцаатай байж ирсэн ч, өнгөрсөн онд Өмнөд Хятадын тэнгис дэх Параселийн бүлэг аралд Хятад газрын тос олборлох өрөмдлөг хийж эхэлсний дараа энэ харилцаа эрс “сэрүүссэн” юм.
1974 оноос хойш Хятадын хяналтад байгаа Параселийн бүлэг арлыг Вьетнам өөрийн газар нутаг хэмээн маргадгаас хоёр орны харилцаанд бий болсон “сэрүүсэл” үүдэлтэй. Иймээс Хятадын дарга Си Зиньпиний энэ удаагийн айлчлалын гол зорилго хоёр орны харилцааг сайжруулахад чиглэж байна. Газар нутгийн маргаанаас үүдэн хоёр орны харилцаанд сэв суусан ч гэлээ Хятад өнөөг хүртэл Вьетнамын худалдааны хамгийн том түнш хэвээр байгаа юм.


















