Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сидней хот салют буудуулах ёслолдоо 7 сая ам.доллар зарцуулжээ

Хоёр оны заагт Австралийн Сидней хотын Харбор гүүрэн дээр хамгийн олон хүн цугларч, шинэ оноо угтжээ. Сидней хотын зохион байгуулдаг салют буудуулах ёслол дэлхийд зартай.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сидней хот салют буудуулах ёслолдоо 7 сая ам.доллар зарцуулжээ
Сидней хот салют буудуулах ёслолдоо 7 сая ам.доллар зарцуулжээ. Зураг: МҮОНРТ

Хоёр оны заагт Австралийн Сидней хотын Харбор гүүрэн дээр хамгийн олон хүн цугларч, шинэ оноо угтжээ. Сидней хотын зохион байгуулдаг салют буудуулах ёслол дэлхийд зартай. 2016 оныг угтан авахдаа Сидней хотын захиргаа салют буудуулах ёслолд 7 сая америк доллар зарцуулж, дээд амжилт тогтоосон байна.

Энэ утгаараа шинэ оныг хамгийн сүр жавхаатай угтсан хотуудыг Сидней зүй ёсоор тэргүүлж байна. 15 минут үргэлжилсэн Сиднейн салют буудуулах ёслолыг түүхэн дэх “хамгийн том”, мөн “хамгийн гайхамшигтай” үзүүлбэр байсан гэж олон хүн шагшин магтаж байгаа юм. Харин цагийн зөрүүнээс шалтгаалаад Австралиас 11 цагийн дараа шинэ онтойгоо золгосон Их Британийн нийслэл Лондон хот 2,6 сая америк долларын өртөгтэй салют буудуулжээ.

Гэхдээ 11 минут үргэлжилсэн Лондон дахь салют буудуулах ёслол Сиднейд буудуулсан салютаас илүү өнгө үзэмжтэй байсан гэж зарим ажиглагч үзэж байна. Лондон хотыг дамнан урсдаг Темза мөрний эрэгт болсон тус ёслолыг үзэж сонирхохоор 100 гаруй мянган хүн цугларсан юм. Харин Сиднейн Харбор гүүрэн дээрээс салют буудуулахыг үзэхээр хотын оршин суугчдаас гадна олон улсаас нэг сая гаруй хүн цугларсан байна.

Хуваалцах