Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сидней хотод консулын үйлчилгээ үзүүлнэ

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2021 оны хоёрдугаар сарын 27-28-нд Сидней хотод ажиллаж, консулын үйлчилгээ үзүүлнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сидней хотод консулын үйлчилгээ үзүүлнэ
Сидней хотод консулын үйлчилгээ үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2021 оны хоёрдугаар сарын 27-28-нд Сидней хотод ажиллаж, консулын үйлчилгээ үзүүлнэ.Консулын үйлчилгээнд:

Иргэний үнэмлэх шинээр авах болон 25, 45 насны сунгалт,Нотариатын үйлчилгээ,Итгэмжлэл гэрчлэх /бүх төрлийн/,Төрсний бүртгэл,Гэрлэлт бүртгэл,Гадаад паспорт захиалга,Бичиг баримтны орчуулга, баталгаажуулалт зэрэг болно.

Эдгээр үйлчилгээг авахын тулд шаардлагатай материалыг бүрдүүлж, зохих анкетыг бөглөн авч ирнэ үү. Бүрдүүлэх материалын жагсаалт, анкетыг ЭСЯ-ны цахим хуудаснаас авна уу.

Ажиллах цаг:2 дугаар сарын 27-ны Бямба гарагт 09:00 – 16:002 дугаар сарын 28-ны Ням гарагт 09:00 – 12:00

Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг:91/420 Pitt StreetHaymarket NSW 2000

Иргэд та бүхэн консулын үйлчилгээг авахдаа Шинэ Өмнөд Уэльс мужийн захиргаа, эрүүл мэндийн байгууллагын гаргасан зөвлөмж, шийдвэрийг чанд мөрдөхийг хүсье.

МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Хуваалцах