Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сидней хотын хамгаалалтыг чангатгав

Сидней хотын “Lindt” кафед өчигдөр үл мэдэх этгээд хүмүүсийг барьцаалсан хэрэг гарсан.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сидней хотын хамгаалалтыг чангатгав
Сидней хотын хамгаалалтыг чангатгав. Зураг: МҮОНРТ

Сидней хотын “Lindt” кафед өчигдөр үл мэдэх этгээд хүмүүсийг барьцаалсан хэрэг гарсан. 16 цагийн турш үргэлжилсэн аврах ажиллагаагаар кафег барьцаалагчаас суллаж чадсан ч барьцааны хоёр хүн болоод гэмт хэрэгтэн Ман Харон Монис амиа алдаж, дөрвөн иргэн шархаджээ. Амь үрэгдсэн хоёр иргэн нь “Lindt” кафены менежер, 34 настай Тори Жонсон, 38 настай Катрина Даусон нар байсан талаар АР агентлаг мэдээлж байна.

Ман Харон Монис барьцаалах ажиллагааныхаа өмнө Афганистаны ажиллагаанд оролцож амиа алдсан австрали цэргүүдийн гэр бүлүүд рүү үзэн ядсан утгатай захидал илгээж байжээ. Тэрээр кафены цонхон дээр “Бурхан байдаггүй. Бурхан болон Мухамед нь бурхны номлогч” гэж бичсэн даавуугаа өлгөсөн байв.

Австралийн цагдаа, цэргийнхэн шинэ он гартал метро, томоохон талбай, гудамжуудыг 24 цагийн турш хамгаалахаар болсон байна.

Хуваалцах