Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сидней хотынхон зул сарын баяраа наран шарлагын газар тэмдэглэжээ

Зул сарын баяр гэхээр та бидэнд цас, чимэглэн зассан гацуур мод хамгийн түрүүнд төсөөлөгддөг. Харин зул сарын баярын өдөр дээрээс нар шарсан, гадаа агаарын температур нэмэх 30 хэмээс дээш халж байгаа үед бид юу хийх байсан бол...

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сидней хотынхон зул сарын баяраа наран шарлагын газар тэмдэглэжээ
Сидней хотынхон зул сарын баяраа наран шарлагын газар тэмдэглэжээ. Зураг: МҮОНРТ

Зул сарын баяр гэхээр та бидэнд цас, чимэглэн зассан гацуур мод хамгийн түрүүнд төсөөлөгддөг. Харин зул сарын баярын өдөр дээрээс нар шарсан, гадаа агаарын температур нэмэх 30 хэмээс дээш халж байгаа үед бид юу хийх байсан бол...

Зул сарын баярыг Австраличууд тэр дундаа Сидней хотынхон сонирхолтой маягаар тэмдэглэн өнгөрүүлжээ. Сидней хотод орших "Боонди" наран шарлагын газарт хүмүүс зул сарын баяраа усанд сэлж, наранд биеэ шарж, тоглож наадан өнгөрүүлж байна.

Сантагийн малгайгаар гоёсон хүүхэд багачууд зайрмаг авахаар дугаарлан зогсоно. Австралийн өмнөд хэсэг, Тасманийн арал зэрэг газрууд эрс тэс уур амьсгалтай нутаг юм. Харин энэ жилийн хувьд зул сарын баярын өдөр Тасманид агаарын температур хамгийн өндөр хэмд буюу нэмэх 30 хэмээс дээш халсан нь дээд амжилт тогтоогоод байгаа юм.

Харин Аделейд мужид 1945 онд зул сарын баярын өдөр агаарын хэм хамгийн өндөр буюу нэмэх 40 градус хүрч халж байжээ.

Хуваалцах