Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сиднейд 12 хоногийн дараа халдварын шинэ голомт үүсчээ

Австралийн Сидней хотод халдварын шинэ голомт үүсээд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сиднейд 12 хоногийн дараа халдварын шинэ голомт үүсчээ
Сиднейд 12 хоногийн дараа халдварын шинэ голомт үүсчээ. Зураг: МҮОНРТ

Австралийн Сидней хотод халдварын шинэ голомт үүсээд байна. Сиднейн нисэх буудлын олон улсын нислэгийн багийг тээвэрлэж байсан фургоны жолооч халдвар авсан нь батлагдах хүртэл сүүлийн 12 хоногийн хугацаанд халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байсан юм.

Уржигдар 17 хүн халдвар авсан нь батлагдсаны дотор ахмад настны асрамжийн газарт ажилладаг нэг хүн, Сиднейн хэд хэдэн клубт тоглолт хийсэн хамтлагийн бөмбөрчин байжээ. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд халдвар дахин голомтлон тархах эрсдэл үүссэнийг анхааруулж халдвар хамгааллын дэглэмээ сайтар дагаж мөрдөхийг сануулж байна.

Хуваалцах