Сиднейд акул хүн рүү дайрч, аминд нь хүрчээ
Австралийн Сидней хотод сүүлийн 60 жилд анх удаа акул хүн рүү дайрч, нэг хүн амиа алджээ. Осол болсон арлын ойролцоох бүх наран шарлагын газруудыг түр хаажээ.
Мэдээллийн алба

Австралийн Сидней хотод сүүлийн 60 жилд анх удаа акул хүн рүү дайрч, нэг хүн амиа алджээ. Осол болсон арлын ойролцоох бүх наран шарлагын газруудыг түр хаажээ.
Орон нутгийн цагдаа нарын мэдээлснээр аврах багийнхан хохирогчийн цогцсыг лхагва гарагийн үдээс хойш Сиднейн төвөөс өмнө зүгт 20 км-ийн зайд орших Литл Бэй далайн эргийн ойролцоогоос олсон аж.
Австралийн олон нийтийн ABC телевизийн мэдээлснээр хохирогч 35 настай нутгийн уугуул иргэн байжээ. Түүнчлэн аврагчид халдлага болсон газрын ойролцоо 4-5 метр урттай акул олж харжээ.
Осол болоход хажууд нь байсан нэгэн гэрч "Бид хашгирах чимээ сонсоод эргэж хартал усанд машин унасан юм шиг харагдаж байсан” гэж хэлжээ. Цагдаа нар акулыг олохын тулд дронууд байрлуулсан байна.


















