Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сиднейд төрсөн шинэ оны ууган хүү Монгол

Сайнзаяа гэх эмэгтэй 51.5 см урттай, 4.15 кг жинтэй хүү төрүүлэн, баярын сэтгэгдлээ хуваалцсан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сиднейд төрсөн шинэ оны ууган хүү Монгол
Сиднейд төрсөн шинэ оны ууган хүү Монгол. Зураг: МҮОНРТ

Австралийн нийслэл Сидней хотын шинэ оны анхны хүүхдийг тус хотын телевизүүд мэдээндээ онцлон танилцууллаа. Он солигдсоны дараахан буюу 2018 оны нэгдүгээр сарын 1-ны 01:20 цагт “Westmead Hospital”-д мэндэлсэн эхний нярай Монгол хүүхэд байжээ.

Сайнзаяа гэх эмэгтэй 51.5 см урттай, 4.15 кг жинтэй хүү төрүүлэн, баярын сэтгэгдлээ хуваалцсан байна. Аливаа зүйлийг учир ерөөлөөр бэлэгшээн хүлээн авдаг Монголчуудын хувьд энэ нь тун сайхан мэдээ юм. Монголын үрс маш олон болтугай.

Хуваалцах