Сиднейн зоогийн газрын ажилтнууд дохионы хэл сурцгааж байна
Австралийн Сидней хотын баруун дүүрэгт орших нэгэн зоогийн газрын ажилтнууд дохионы хэл сурч байна. Тус зоогийн газрын Башар Крайем ийм санаачлага гаргаж ажилтнуудаа сургалтад хамруулж байгаа юм байна.
Мэдээллийн алба

Австралийн Сидней хотын баруун дүүрэгт орших нэгэн зоогийн газрын ажилтнууд дохионы хэл сурч байна. Тус зоогийн газрын БашарКрайем ийм санаачлага гаргаж ажилтнуудаа сургалтад хамруулж байгаа юм байна.
Тус зоогийн газрын ажилтнуудад төрөлхийн сонсголын бэрхшээлтэй РайанХоблос дохионы хэл зааж байгаа юм байна. тэрээр энэ зоогийн газраар байнга үйлчлүүлдэг байсан байна. Дан ганц зоогийн газарт төдийгүй хаа ч байсан хүмүүстэй харилцахад хүндрэл бэрхшээл Хоблос шиг сонсголын бэрхшээлтэй хүмүүст ихээхэн тулгардгийг бага ч атугай өөрчлөхөөр энэ сургалтыг хийж байгаа юм байна. Зоогийн газрын ажилтнуудад юуны түрүүнд мэндлэхээс авахуулаад сонсголын бэрхшээлтэй хүмүүстэй харьцахад шаардлагатай наад захын үгсийг дохионы хэлээр зааж өгч байгаа юм байна. Зоогийн газрын эзэн үйлчилгээний бусад байгууллагууд ч өөрийнх нь жишгээр ажилтнууддаа дохионы хэл сургаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бага ч болов тусална гэж найдаж байгаагаа илэрхийлж байна. Австралийн сонсголын бэрхшээлтэй хүмүүс Ауслан хэмээх дохионы хэл ашигладаг. Энэ нь Австралийн дохионы хэл гэсэн үгсийн товчлол юм. Ауслан нь Британийн дохионы хэлний бүлэгт багтдаг юм байна.


















