Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сийлхэмийн нурууны улсын хил дагуух голомтуудад тандалт судалгаа хийлээ

ЗӨСҮТ, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ-ийн баг хамтран 2020 оны долоодугаар сарын 16-наас наймдугаар сарын 3-ны хооронд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сийлхэмийн нурууны улсын хил дагуух голомтуудад тандалт судалгаа хийлээ
Сийлхэмийн нурууны улсын хил дагуух голомтуудад тандалт судалгаа хийлээ. Зураг: МҮОНРТ

ЗӨСҮТ, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ-ийн баг хамтран 2020 оны долоодугаар сарын 16-наас наймдугаар сарын 3-ны хооронд Улаанхус сумын нутаг Шарнохойт, Шар булаг, Тэрисагкан, Сонгинот, Ойгор, Хар ямаат, Шар ямаат, Монгол гол, Жалпак, Цагаан шовх, Зуслан булаг, Бага булаг, Өртөө булаг Талын толгой, Ногооннуур сумын Шинэ даваа, Бухан толгой, Жаргалант, Хаг нуур, Нарийн гол, Хэрээ нуур, Хаалгат, Бугат сумын нутаг Шарзуух, Зааг, Хужрын хөндий Цэнгэл сумын Хагийн давааны өвөр, Цагаан голын хойд бие, Цагаан соёоны хүрээ зэрэг 33 цэгт газрын нийт 41 секторын 342000 га талбайг хамруулан тарваган тахлын байгалийн голомт хяналтын шинжилгээг тандалт хэлбэрээр хийлээ.

Мэрэгч амьтан 291, мэрэгчийн үхдэл зэм 32, гадны шимэгч 273, нийт 596 нэгж материал цуглуулж, хүн амын дундах асуумж судалгааг Ногооннуур, Улаанхус сумын 198 хүнээс авч, 594 ширхэг тараах материал тарааж, 1086 хүнд сургалт, сурталчилгаа хийлээ.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Хуваалцах