Сихкүүдийн сүм рүү дайрсан хэргээр 55 хүнийг баривчилжээ
Их Британийн цагдаа нар Ройал Лемингтон Спа хот дахь сикхүүдийн сүм рүү дайрсан хэргээр 55 хүнийг баривчилсан байна.
Мэдээллийн алба

Их Британийн цагдаа нар Ройал Лемингтон Спа хот дахь сикхүүдийн сүм рүү дайрсан хэргээр 55 хүнийг баривчилсан байна. Тус сүмд хуримын ёслол болж байх үед сэлэм барьсан 30 гаруй хүн дайран орж хуриманд ирсэн хүмүүсийг барьцаалсан байна. Залуу хосын нэг нь сикх, нөгөө нь хинду шашинтай байсан нь ийм сөргөлдөөн гарах шалтгаан болжээ. Хууль сахиулагчид, шашны удирдагчдын хамтаар барьцаалагчидтай найман цагийн туршид хэлэлцээ хийсэн байна. Харин барьцаалагчид бууж өгсөн байна.
Сүм рүү дайрсан этгээдүүдээс их хэмжээний хүйтэн зэвсэг, хутга, сэлэм зэргийг илрүүлэн хураажээ. Хүн барьцаалсан хэрэг үйлдсэн этгээдүүд нь сикхүүдийн уламжлалыг зөрчсөнийг эсэргүүцэгчид байсан юм. Тэдний зарим нь хуримын энэ ёслолд саад болохоор Манчестераас ирцгээсэн байжээ.


















