Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сильвио Берлускони улс төрийн тавцанд гарах боломжтой боллоо

Байнга шуугианы бай болж шүүхийн хаалга татаж байдаг Италийн ерөнхий сайд асан Сильвио Берлускони өрсөлдөгчидтэйгээ гэрээ хийснийхээ хүчинд дахин улс төрийн тавцанд гарах боломжтой болоод байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сильвио Берлускони улс төрийн тавцанд гарах боломжтой боллоо
Сильвио Берлускони улс төрийн тавцанд гарах боломжтой боллоо. Зураг: МҮОНРТ

Байнга шуугианы бай болж шүүхийн хаалга татаж байдаг Италийн ерөнхий сайд асан Сильвио Берлускони өрсөлдөгчидтэйгээ гэрээ хийснийхээ хүчинд дахин улс төрийн тавцанд гарах боломжтой болоод байна. Түүнд өнгөрсөн онд татварын хэргээр ял оноосонтой холбоотойгоор парламент дахь суудлаасаа салахад хүрсэн билээ. Гэхдээ Берлускони сөрөг хүчин болох урагшаа Итали орон намынхаа тэргүүнийхээ хувиар өрсөлдөгч ардчилсан намын дарга Маттео Ренцитэй хэлэлцэж сонгуулийн системийг бэхжүүлэхэд чиглэгдсэн үндсэн хуулийн өөрчлөлтийн саналыг дэмжихээ амалсан байна. Ийнхүү тэрбээр үндсэн хуулинд өөрчлөлт оруулж улс төрийн жижиг намуудын дарамт шахалтыг устгахад хувь нэмрээ оруулж байж улс төрд эргэн орохоор төлөвлөж байна.

Хуваалцах