Силвио Берлусконигийн шүүх хурал болов
Италийн ерөнхий сайд асан Силвио Берлускониг татвараас зайлсхийсэн хэрэгтэй холбогдох ээлжит шүүх хурал өчигдөр эхэлсэн байна.
Мэдээллийн алба

Италийн ерөнхий сайд асан Силвио Берлускониг татвараас зайлсхийсэн хэрэгтэй холбогдох ээлжит шүүх хурал өчигдөр эхэлсэн байна. Энэ хурлаар түүнд оноогоод байсан 4 жилийн хорих ялыг хэвээр үлдээж, улс төрд оролцох эрхийг нь 5 жилээр хасаад байсныг 3 болгож бууруулсан аж. Доод шатны шүүх Берлускониг өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүрээнд олон жилийн турш татвараас зайлсхийсэн болохыг тогтоосон юм . Хэдий Берлусконигийн улс төрийн карьер өндөрлөсөн ч түүний нөлөө хэвээр байгаа тухай ажиглагчид хэлж байна. Энэ удаагийн шүүх хурал ямар нэг улс төрийн нөлөөгүй болсныг хуулийнхан хэллээ. Үүнээс гадна Берлускониг насанд хүрээгүй эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан хэргээр буруутган ял сонсгоод байгаа юм.


















