Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Силвио Берлусконий шоронд хоригдож магадгүй

Италийн Ерөнхий сайд асан Силвио Берлусконийг татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр дөрвөн жил хорих ял оноожээ. Түүнийг бизнес, улс төрийн үйл ажиллагаатай нь холбоотой олон зүйл ангиар буруутгаад байгаа юм байна. Мөн түүнчлэн насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн харьцаанд уруу татсан гэж хүртэл буруутга

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Силвио Берлусконий шоронд хоригдож магадгүй
Силвио Берлусконий шоронд хоригдож магадгүй. Зураг: МҮОНРТ

Италийн Ерөнхий сайд асан Силвио Берлусконийг татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр дөрвөн жил хорих ял оноожээ. Түүнийг бизнес, улс төрийн үйл ажиллагаатай нь холбоотой олон зүйл ангиар буруутгаад байгаа юм байна. Мөн түүнчлэн насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн харьцаанд уруу татсан гэж хүртэл буруутгагдаж байсан билээ.

Түүний хэргийг 10 гаран жил шалгасны эцэст дөрвөн жилийн хорих ял оноосонд тэрээр дургүйцээд зогсохгүй эгдүүцэснээ телевизээр дамжуулан мэдэгдсэн байна. Тэрбээр Итали улсын төлөө 20 жил зүтгэсэн хүнд ингэж хандах ёсгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Түлхүүр үг:силвио Берлусконий
Хуваалцах