СИНГАПУР: Цар тахлын үеэр бие давхар болсон ээжүүдэд урамшуулал олгоно
Сингапур нь төрөлтийн төвшин хамгийн багатай орнуудын нэг юм. Цар тахлаас үүдэн Сингапурт төрөлтийн үзүүлэлт улам бүр буурч магадгүй байна.
Мэдээллийн алба

Сингапур нь төрөлтийн төвшин хамгийн багатай орнуудын нэг юм. Цар тахлаас үүдэн Сингапурт төрөлтийн үзүүлэлт улам бүр буурч магадгүй байна.
Харин тус улсын эрх баригчид эцэг, эхчүүдийг хүүхэдтэй болохыг дэмжих хөтөлбөрийг эхлүүлэхээр болсон байна. Цар тахлын үеэр хүүхэдтэй болсон эцэг, эхчүүдэд нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох юм.
Сингапурын одоогийн хүүхэдтэй болохыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд эцэг эхчүүд 10 мянга хүртэлх ам.долларын урамшуулах авах боломжтой байдаг. Тэгвэл шинэ хөтөлбөрөөр нэмэлт мөнгөн урамшууллыг ийнхүү олгохоор болжээ.


















