Сингапур улс 2022 оноос жолоочгүй автобусыг хэрэглээнд нэвтрүүлнэ
Сингапур улс 2022 он гэхэд, нийтийн тээвэртээ жолоочгүй автобусыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Мэдээллийн алба

Сингапур улс 2022 он гэхэд, нийтийн тээвэртээ жолоочгүй автобусыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Автомат жолоодлоготой энэхүү автобус нь зорчигчдыг онгоцны буудлаас хотын төв рүү хүргэх хотын нэг захаас нөгөө захад хүргэх мөн галт тэрэг болон автобусны зогсоолд зорчигчдыг саадгүй хүргэхэд туслах юм. Юронг инновацийн дүүргийн туршилтын зам дээр одоогийн байдлаар Найви нэртэй уг автобусыг туршиж байна. Туршилт ч амжиллтай явагдаж байгааг зохион байгуулагчдын зүгээс хэлж байгаа юм.
Төслийг тус улсын 3 компани хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд эхний ээлжинд, Пунггол Тенга болон Юронг дүүргүүдэд жолоочгүй автобус зорчигчдод үйлчилж эхлэх юм. Нийтдээ 12 хүний суудалтай уг автобус нь цагт 20 км хүртэл л хурдлах чадвартай юм.


















