Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сингапур улс анх удаа цахим шүүх хурлаар цаазын ял оноов

Сингапур улсын түүхэнд анх удаа шүүгч гэмт хэрэгтэнд цаазын ялыг зайнаас, цахим орчноор оноосон тохиолдол болжээ. Сингапурын шүүх 2011онд хар тамхи хууль бусаар нэвтрүүлэх гэж оролдоод баривчлагдсан Малайзын иргэнд холбогдох хэргийн шүүх хурлыг цахим хурлын гол хэрэгсэл болж байгаа Зүүм аппликэйшн а

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сингапур улс анх удаа цахим шүүх хурлаар цаазын ял оноов
Сингапур улс анх удаа цахим шүүх хурлаар цаазын ял оноов. Зураг: МҮОНРТ

Сингапур улсын түүхэнд анх удаа шүүгч гэмт хэрэгтэнд цаазын ялыг зайнаас, цахим орчноор оноосон тохиолдол болжээ. Сингапурын шүүх 2011онд хар тамхи хууль бусаар нэвтрүүлэх гэж оролдоод баривчлагдсан Малайзын иргэнд холбогдох хэргийн шүүх хурлыг цахим хурлын гол хэрэгсэл болж байгаа Зүүм аппликэйшн ашиглан явуулжээ.

Малайзын иргэний өмгөөлөгч үйлчлүүлэгч нь давж заалдах шатны шүүхэд хандана гэдгийг мэдэгдсэн байна. Сингапур улс цар тахлын улмаас 3-р сарын нэгэн хүртэл хорио цээрийн дэглэм тогтоосон учраас яаралтай шүүх ажиллагааг цахим хэлбэрээр явуулж байгаа юм байна. Сингапур нь хар тамхины гэмт хэрэгт хатуу ял шийтгэл оногдуулдаг орнуудын нэг юм.

Хуваалцах