Сингапур улсын ГХЯ, Үндэсний хөгжлийн яамны Төрийн ахлах сайд Сим Эннтэй уулзав
Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Энхбаяр Сингапурын Парламентын гишүүн,
Мэдээллийн алба

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Энхбаяр Сингапурын Парламентын гишүүн, Сингапур Улсын Гадаад хэргийн яам болон Үндэсний хөгжлийн яамны Төрийн ахлах сайд Сим Эннтэй 2022 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр уулзсан байна.
Уулзалтын үеэр талууд Монгол, Сингапурын худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэх, хоёр орны Парламент болон Гадаад хэргийн яамд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцжээ.


















