Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сингапурын төв банк мөнгөний бодлогоо чангатгалаа

Сингапурын төв банк мягмар гарагт гэнэтийн алхам хийж, инфляцийн өсөлтийн эсрэг мөнгөний бодлогоо чангатгалаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сингапурын төв банк мөнгөний бодлогоо чангатгалаа
Сингапурын төв банк мөнгөний бодлогоо чангатгалаа. Зураг: МҮОНРТ

Сингапурын төв банк мягмар гарагт гэнэтийн алхам хийж, инфляцийн өсөлтийн эсрэг мөнгөний бодлогоо чангатгалаа.

Сингапурын мөнгөний бодлогын газар валютынхаа ханшийг өсгөж байгаагаа зарлалаа. Ингэснээр сингапур долларын ханш чангарах боломжтой гэж үзэж байна. Банк мөнгөний бодлогоо хүүгээр бус ханшийн тохиргоогоор удирддаг.

Эрчим хүч, хүнс зэрэг өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний газруудын үнэ төсөөлж байснаас давсан гэж Сингапурын төв банк мэдэгдлээ.

Сингапурын статистикийн хэлтэс 12 дугаар сард хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар өссөн гэж мэдэгдсэн. Энэ нь сүүлийн 9 жилийн хамгийн огцом өсөлт юм.

Мөн Зүүн өмнөд Азийн бусад орны иргэд ч адилхан үнийн өсөлттэй нүүр тулж байна. Тайландын хэрэглээний үнэ 12 дугаар сард 2.1 хувиар өссөн бол Малайзад өнгөрсөн сард 3.2 хувийн инфляци гарсан. Харин Индонез 1.87 хувьтай байна.

Хэрэв АНУ мөнгөний хатуу бодлого баримталбал инфляци улам өсөх магадлалтай. Улмаар долларын ханш чангарч, Ази дахь импорт илүү өртөгтэй болно.

Хуваалцах