Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сингапурын удирдлагын дээд сургуультай хамтран ажиллана

БШУЯ, Сингапурын Удирдлагын Дээд Сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах албан ёсны үйл ажиллагаа 2 дугаар сарын 3-ны өдөр Сингапур хотноо боллоо. Монголын талаас УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Гантөмөр, Сингапурын талаас “Сингапурын Удирдлагын Дээд Сургууль” ХХК захирал

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сингапурын удирдлагын дээд сургуультай хамтран ажиллана
Сингапурын удирдлагын дээд сургуультай хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

БШУЯ, Сингапурын Удирдлагын Дээд Сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах албан ёсны үйл ажиллагаа 2 дугаар сарын 3-ны өдөр Сингапур хотноо боллоо.

Монголын талаас УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Гантөмөр, Сингапурын талаас “Сингапурын Удирдлагын Дээд Сургууль” ХХК захирал Дэд Профессор Ли Вок Чеон нар гарын үсэг зурав.

Санамж бичгийн дагуу англи хэлний болон мэргэжлийн сургалтын загвар хөтөлбөр боловсруулах, мэргэжлийн болон удирдлагын ухааны чиглэлээр сургалт явуулахад дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн боловсон хүчин болон оюутан харилцан солилцох мөн Монгол Улсын Их дээд сургуулиудтай Олон Улсын Боловсрол Сингапурын удирдлагын дээд сургууль хооронд хамтран ажиллах хөтөлбөр багтаж байгаа юм.

Мөн хоёр улс боловсрол, шинжлэх ухааны салбар хооронд хамтран ажиллах, хамтын ажиллагаа хөгжүүлэх, Монголын их, дээд сургуулиуд тус сургуультай хамтын ажиллагаа өрнүүлж, эрдэмтэн, багш, боловсон хүчин харилцан сургах, судалгаа шинжилгээний материал, бүтээл солилцох боломж, бололцоо нээгдэж байна.

Гарын үсэг зурах ёслолын үеэр “Сингапурын Удирдлагын Дээд Сургууль” ХХК захирал Дэд Профессор Ли Вок Чеон энэхүү санамж бичгийг үзэглэхээр хүрэлцэн ирсэн эрхэм сайдад талархал илэрхийлээд хоёр байгууллагын харилцаа холбоог албажуулж цаашид харилцах үүд хаалгыг нээж өгч, хамтын ажиллагааг үр дүнтэй өрнүүлэх өндөр ач холбогдолтой болохыг тэмдэглэв.

Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөр хариу хэлсэн үгэндээ монголчууд эрдэм боловсролыг эрхэм дээд эрдэнэ хэмээн үздэг үндэстний хувьд Монгол-Сингапурын боловсролын салбарын хамтын ажиллагааны ач холбогдлын чухлыг цохон тэмдэглэсэн байна.

Хуваалцах