Сири дахин пуужингийн цохилтод өртлөө
Сирийн агаарын цэргийн Шайрат бааз дахин пуужингийн цохилтод өртжээ. Гэхдээ Сирийн пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем Шайрат бааз дахь пуужингийн цохилтуудыг няцааж чадсан байна.
Мэдээллийн алба

Сирийн агаарын цэргийн Шайрат бааз дахин пуужингийн цохилтод өртжээ. Гэхдээ Сирийн пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем Шайрат бааз дахь пуужингийн цохилтуудыг няцааж чадсан байна. Мөн Сирийн армийнхан цэргийн нисэх буудлын ойролцоох 10-аад пуужинг замаас нь илрүүлж устгасан тухай тус улсын засгийн газрын хүчний эх сурвалж "РиаНовости"-д мэдээлжээ.
Мөн Сирийн үндэсний САНА агентлаг пуужингуудыг замаас нь устгасан гэдэг мэдээллийг баталсан тухай бичжээ. Түүнчлэн, Аль Маядин телесуваг Шайрат баазад пуужингийн цохилт өгөх гэсэн оролдлогыг бүрэн таслан зогсоож чадсан учир хүний амь нас эрсдэж хохироогүй, өөр бусад хохирол ч учраагүй талаар мэдээлсэн байна. "РИАНовости" агентлагийн сэтгүүлч Пентагоноос ээлжит энэ агаарын цохилттой холбоотой асуулт тавихад Шайрат баазын орчимд АНУ ямар нэгэн цэргийн ажиллагаа явуулаагүй гэдэг хариулт өгчээ. Харин Аль Масдар мэдээллийн цахим хуудас Сирийн нисэх хүчний бааз руу чиглэгдсэн пуужингуудыг Израилийн тал харвасан гэж мэдээлжээ.


















