Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сири дэх АНУ-ын цэргийн ажиллагаа дуусгавар болж магадгүй

Сири дэх Америкийн цэргийн ажиллагаа удахгүй дуусч магадгүй байна. Сирийн асуудал хариуцсан Америкийн тусгай элч элчин сайд Жеймс Жеффри энэ тухай “Сири дэх зэвсэгт босогчдын сүүлчийн түшиц газарт явуулж

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сири дэх АНУ-ын цэргийн ажиллагаа дуусгавар болж магадгүй
Сири дэх АНУ-ын цэргийн ажиллагаа дуусгавар болж магадгүй. Зураг: МҮОНРТ

Сири дэх Америкийн цэргийн ажиллагаа удахгүй дуусч магадгүй байна. Сирийн асуудал хариуцсан Америкийн тусгай элч элчин сайд Жеймс Жеффри энэ тухай “Сири дэх зэвсэгт босогчдын сүүлчийн түшиц газарт явуулж байгаа Америкийн дэмжлэгтэй цэргийн ажиллагаа ойрын хэдэн сард багтаж дуусна гэж Америкийн засаг захиргаа найдаж байна” хэмээн ярьсан байна. Гэхдээ Америк цэргүүд "Исламын улс" бүлэглэлийнхнийг дахин сэргэхгүй болгохын тулд энэ байлдаанд ялалт байгуулсан ч тэндээ үлдэж үүрэг гүйцэтгэнэ гэж Америкийн элчин төлөөлөгч хэлжээ.

Тэрээр мөн, Вашингтон Сирээс Ираны цэргийн хүчийг гаргахыг хүсч байгаа нь тэндхийн зөрчил мөргөлдөөн шийдэгдэх үндэс болж байгаа юм гээд, Ираны цэргийн оролцоо бүс нутаг дахь Америкийн түншүүдэд аюул занал учруулна гэж тэмдэглэсэн байна. Америкийн дипломатчийн хэлснээр Сири дэх сүүлчийн тулаан Ефрат гол дагуу болж байгаа. Үүнд Америк цэргүүд дэмжлэг үзүүлж байгаа юм.

Америкийн талаас НҮБ-ын дэмжлэгээр Сирийн шинэ үндсэн хуулийг бичих хамтарсан хороо байгуулах нь энд улс төрийн ахиц гаргах чухал алхам гэж дүгнэж байна. Өнгөрөгч 10 дугаар сарын 27 нд Истанбулд болсон уулзалтаар Орос, Турк, Герман, Францын тэргүүнүүд энэ хороог ондоо багтаж хуралдуулна гэж тохиролцсон юм. Үүнтэй холбоотойгоор Сирийн асуудал хариуцсан Америкийн тусгай элч элчин сайд Жеймс Жеффри, “Америк, Оросын талыг холбоотондоо нөлөөлж Сирийн ерөнхийлөгч БашарАсад-ыг яриа хэлэлцээний ширээнд авчрах нөхцөл бүрдүүлнэ” хэмээн хэлжээ.

Хуваалцах