Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сири улс дахь Хятадын ЭСЯ халдлагад өртжээ

Сирийн нийслэл Дамаск хотод БНХАУ-аас тус улсад суугаа элчин сайдын яамны байр руу миномётоор гал нээсний улмаас Сири гаралтай нэг ажилтан шархадсан байна.

М.
М.Тодхүү

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сири улс дахь Хятадын ЭСЯ халдлагад өртжээ
Сири улс дахь Хятадын ЭСЯ халдлагад өртжээ. Зураг: МҮОНРТ

Сирийн нийслэл Дамаск хотод БНХАУ-аас тус улсад суугаа элчин сайдын яамны байр руу миномётоор гал нээсний улмаас Сири гаралтай нэг ажилтан шархадсан байна. Шархадсан хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд амь нас нь аюулгүй гэж албаны эх сурвалж мэдээлжээ.

Энэ үеэр Сирийн Ерөнхийлөгчийн ордон болон бусад газарт ч зэвсэгт халдлага гарсан байна. Хэргийн улмаас БНХАУ-аас Сирид суугаа элчин сайдын яам ажлаа 14 хоногийн хугацаатай зогсоосон аж. Одоогоор тус яамны ажилчдыг аюулгүй газар хүргэсэн байна. Тухайн өдөр Сирийн үндэсний телевизийн орчимд болсон халдлагын үеэр хоёр сум тусч, таван иргэн шархдаж, 10 гаруй автомашин дэлбэрсэн байна.

Түлхүүр үг:гадаад мэдээ
Хуваалцах