Сирид байдал улам хүндэрч байна
Сирийн иргэний дайн гурав дахь өвлөө үзэж буй бөгөөд энэ хахир хатуу өвлийн цагт тус улсад 16 хүүхэд осгожээ.
Мэдээллийн алба

Сирийн иргэний дайн гурав дахь өвлөө үзэж байна. Энэ өвөл эхэлснээр 16 хүүхэд осгожээ. Эрчим хүч, шатахууны хомсдлын улмаас хүүхдүүд хамгийн их хохирч буйн жишээ энэ юм.
Туркийн хил орчим дахь Сирийн дүрвэгсдийн хуаранд 50 мянган хүүхэд майханд толгой хоргодож байгаа талаар Хүмүүнлэгийн тусламжийн сангийн ажилтан Бурак Каражаоглу мэдэгдлээ.
“Хил хязгааргүй эмч нар” ашгийн бус байгууллагын түр эмнэлгүүдийн өвчтөнүүдийн 80 хувь нь хүүхдүүд байна.
Хилийн ойролцоох дүрвэгчдийн хуаран руу ирэх хүмүүсийн тоо өдөр бүр нэмэгдэж байгаа нь хүмүүнлэгийн асуудлыг хурцатгаж буйг тэрбээр цохон тэмдэглэв.


















