Сирид болсон халдлагын үеэр 4 америк цэрэг үрэгджээ
ирийн Манбиж тосгонд болсон энэ халдлагыг "Исламын улс" бүлэглэл зохион байгуулж, 20-иод хүн нас барсан байна.
Мэдээллийн алба

Сирид болсон нэгэн халдлагын үеэр америк цэргүүд үрэгдсэн мэдээ байна. Сирийн Манбиж тосгонд болсон энэ халдлагыг "Исламын улс" бүлэглэл зохион байгуулж, 20-иод хүн нас барсан байна. Нас барсан хүмүүсийн дунд Америкийн цэрэгт алба хааж байсан дөрвөн хүн байсан гэх мэдээ байна.
Энэ удаагийн халдлага америк цэргүүд Сирид үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш болсон хамгийн том халдлагад тооцогдож байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сири дэх "Исламын улс" бүлэглэлийнхнийг бүрэн ялсан гэж мэдэгдэж байсан тул хэвлэлүүд энэ талаар онцлон мэдээлж байгаа юм.
Манбиж тосгонд болсон энэ халдлагыг "Исламын улс" бүлэглэл зохион байгуулж, 20-иод хүн нас барсан байна.
Одоогоор энэ явдал АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрт хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй гэж зарим хэвлэл бичиж байгаагаас гадна "Исламын улс" бүлэглэлийнхнийг бүрэн дарагдсан гэдэгт шинжээчид итгэлгүй байна гэсэн мэдээ байна.
Гэхдээ зэвсэгт бүлэглэлийнхэн 2014 онд Сирийг эзэлсэн үеэс эзэлсэн газар нутгийнхаа бараг тэн хагасыг нь буцааж алдсан гэж хэвлэлүүд бичиж байна.
Халдлагын дараа АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болоод миний бие энэ халдлагыг буруутган шүүмжилж байна” гээд АНУ Сириэс цэргээ гаргах төлөвлөгөөг дахин давтан мэдэгджээ.
Мөн энэ үеэр Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган энэ халдлага АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрт нөлөөлөхгүй гэж мэдэгджээ. Тэрбээр Курдуудын мэдэлд байдаг Манжиб тосгонд гарсан амиа золиослосон халдлага Сириэс цэргээ гаргах тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрийг зогсоох зорилготой гээд “Гэхдээ Трамп шийдвэрээ өөрчлөхгүй” гэж хэлснийг Туркийн телевизээр дамжуулсан байна.



















