Сирид саа өвчний тархалт их байна
ДЭМБ-ын судлаачид иргэний дайнтай байгаа Сири улсад саа өвчний халдвар дэлгэрснийг баталж тус улсаас өдөр бүр хэдэн мянган хүн дүрвэн гарч байгаа нь энэ өвчний тархалтыг улам бүр дэлгэрүүлэх аюултай байгааг санууллаа.
Мэдээллийн алба

ДЭМБ-ын судлаачид иргэний дайнтай байгаа Сири улсад саа өвчний халдвар дэлгэрч тус улсаас өдөр бүр хэдэн мянган хүн дүрвэн гарч байгаа нь өвчний тархалтыг улам бүр дэлгэрүүлэх аюултайг санууллаа.
Тэд Сирийн зүүн хэсгийн Дейр аль-Зор мужид энэ өвчний шинжилгээг хийхэд 22 хүүхдийн 10 нь саа өвчний вирустэй байжээ. Сири улсад энэ өвчний вирус анх илэрснээс хойш 14 жил болж байна. Вирус тээгчдийн дийлэнх 2-5 насныхан байна. Саа өвчний вирус нь үхэлд хүргэх аюултай ч 1980 оноос хойш үүнийг эмчлэх болон урьдчилан сэргийлэх вакциныг гарган авчээ. ДЭМБ-ын ажилчид Сирийн хүүхдүүдийг саа болон бусад халдварт өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад хамруулж байна.


















