Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сирид цохилт өгөхийг дэмжлээ

АНУ-ын Сенатын олон улсын харилцааны хороо өнгөрсөн лхагва гарагт Сири улсын Дамаск орчимд химийн зэвсэг хэрэглэсний хариуд цохилт өгөхөөр санал болгосон Цагаан ордны тогтоолын төслийг дэмжлээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сирид цохилт өгөхийг дэмжлээ
Сирид цохилт өгөхийг дэмжлээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Сенатын олон улсын харилцааны хороо өнгөрсөн лхагва гарагт Сири улсын Дамаск орчимд химийн зэвсэг хэрэглэсний хариуд цохилт өгөхөөр санал болгосон Цагаан ордны тогтоолын төслийг дэмжлээ.

Тогтоолыг тус хорооны 10 гишүүн дэмжиж, 7 нь эсэргүүцэж, 1 сенатор түдгэлзсэн байна. Уг хороонд санал хураалт явуулсан нь Сирийн талаар тогтоолыг Конгрессоор хэрэгжүүлэх боломжийг анх удаагаа албан ёсоор шалгаж байгаа бөгөөд 9-р сарын 9-нд тогтоолыг бүх Сенат болон төлөөлөгчдийн танхим авч үзэх юм. Уг тогтоол газар дээр явагдах үйл ажиллагааг авч үзэхгүй ч ерөнхийлөгч Асадын дэглэм сөрөг хүчинтэй тэмцэж буй байдлыг сулруулах явдал үйл ажиллагааны гол зорилго оршиж байгаа юм.


Хуваалцах