Сирид явуулах дайныг АНУ-ын иргэд эсэргүүцэж байна
Сирийн нутаг дэвсгэрт химийн зэвсэг ашигласан байж болох бүсд ажилласан НҮБ-ын баг тухайн бүс нутгаас шинжилгээ хийх дээж авч 8-р сарын 31-ний өглөө тус улсыг орхин гарсан.
Мэдээллийн алба

Сирийн нутаг дэвсгэрт химийн зэвсэг ашигласан байж болох бүсд ажилласан НҮБ-ын баг тухайн бүс нутгаас шинжилгээ хийх дээж авч 8-р сарын 31-ний өглөө тус улсыг орхин гарсан.
Үүнтэй холбогдуулан ерөнхийлөгч Обама хэвлэлийн бага хурал зарласан. Тэрээр тус хурлын үеэр энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг ашиглаж, мянга гаруй хүний аминд хүрсэн гэх Сирийн дэглэмийн эсрэг цэргийн цохилт өгөх шаардлагатай байгааг онцолсон юм. Харин АНУ-ын иргэдийн тал хувь нь Сири улсад явуулж болзошгүй АНУ-ын бүрэн хэмжээнийн дайны үйлдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Дайн явуулах эсэх талаар “Эн-Би-Си” телевизээс явуулсан санал асуулгад оролцогчдын 42% нь дайны үйл ажиллагааг эсэргүүцэж, үлдсэн хэсэг нь хариулахад хүндрэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн судалгаанд оролцогчдын 21 хувь нь Сирид явуулах дайны үйл ажиллагаа АНУ-ын сонирхолд нийцэж байгаа гэж үзэн, гуравны нэгээс илүү нь үүнтэй санал нийлэхгүй байгаа юм байна.


















